“МАКС ГРУПП” ОУХМ Т.АЛТЖИНГ 50 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА
2025-10-07

Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Олон улсын хэмжээний мастер Тогтохын Алтжин нь Хорват улсын нийслэл Загреб хотод болсон “Загреб 2025” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 кг-ын жинд “Хүрэл медаль” хүртэж, Монголынхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтууллаа.

Түүний энэхүү бахархам амжилтыг өндрөөр үнэлж, цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсэн “МАКС ГРУПП” Бахархалт Монгол бодлогынхоо хүрээнд 50 сая төгрөгийн урамшуулал гардууллаа.
“Макс Групп”-ийн хамт олноос түүний цаашдын тэмцээн уралдаанд улам өндөр амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.