АЖИЛТНЫ САЙН САЙХАНД ЧИГЛЭСЭН БОДЛОГО
СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД

  • Ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүхий л төрлийн сэтгэл зүйн сургалт хөтөлбөр зохион байгуулдаг бөгөөд ажилтанд ганцаарчилсан зөвлөгөө өгөх байгууллагын мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг.

БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНД

  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, олон төрлийн даатгал, спорт, иогоор хичээллэх боломж, бассейн, фитнес, гоо сайхны үйлчилгээний хөнгөлөлтүүд зэрэг ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг.

ГЭР БҮЛИЙН САЙН САЙХАН БАЙДАЛ

  • Ажилтан болон тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор орон байрны дэмжлэг, ажилтны зээлийн үйлчилгээ, хуримтлалын хөтөлбөр, ажилтнуудад зориулсан зуны зуслан болон хүүхдийн цэцэрлэг зэрэг томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР

  • Уян хатан ажлыг цаг, зайнаас болон гэрээс ажиллах боломж, дотоод идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа тав тухтай ажлын орчин, сонирхлын клубүүд зэрэг ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрийг зохицуулах зорилго бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛГҮЙ БАЙДАЛ

  • Ажилтнуудынхаа тогтвор суурьшилтай ажил эрхлэлтийг дэмжих, ирээдүйд нь зориулан хөрөнгө оруулах, урт хугацааны санхүүгийн баталгаа бий болгох зорилгоор талархлын хуримтлал, мөн хэрэглээний болон цалингийн хөнгөлөлттэй зээл, ажилтны хөнгөлөлтөөр гэр бүлээрээ үйлчлүүлэх боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгон ажилтан болон түүний гэр бүлийн санхүүгийн эрсдэлгүй байлгах тал дээр анхааран ажилладаг.

+
+
+
+
АЖИЛТНЫ ӨСӨЛТ ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН БОДЛОГО
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ХУВИЙН ХӨГЖЛИЙН СУРГАЛТУУД

Байгууллагын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг "Макс Академи"-аар дамжуулан зохион байгуулдаг.

ЗОРИЛТОТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Мэргэжлийн болон манлайллын хөтөлбөр, Макс Интерншип оюутан дадлагажуулах хөтөлбөр, Удирдлага хамт олноосоо суралцах боломжтой Менторшип, Көүчинг хөтөлбөр, Менежер болон удирдлагын залгамж халаа бэлтгэх карьер хөгжлийн хөтөлбөрүүд зэрэг олон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Та манай компанийн нээлттэй ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой

ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ бидэнтэй нэгдээрэй

Нээлттэй ажлын байр
Сонгон шалгаруулалтын үе шат

Хүсэлт хүлээн авах

Ярилцлага хийх

нэмэлт даалгавар

Ажилд авах шийдвэр

Максын соёл
Видео