Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал

Мастер Фүүдс ХХК

Мастер Фүүдс ХХК нь 1996 онд Герман, Чех технологийг Монголд нэвтрүүлж, БЕРЛИН БУРГЕР Мастер Фүүдс ХХК нь 1996 онд Герман, Чех технологийг Монголд нэвтрүүлж, БЕРЛИН БУРГЕР түргэн хоолны сүлжээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

Бид Берлин Зоог, Нама, Ардын банш зэрэг түргэн хоолны ресторон болон Катеринг болон кемпийн үйлчилгээнүүдийг хөгжүүлэхээс гадна Амтшил брэндийн хагас боловсруулсан нийт 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч нартаа хүрч ажиллаж байна.

15 сүлжээ түргэн хоолны ресторан

МАКС ХҮНС ХХК

1998 онд “Макс Групп” жижиглэн худалдааны салбараар үйл ажиллагаагаа тэлж, хүнсний худалдааны Макс супермаркет анхны дэлгүүрээ нээж байв. Салбартаа ийнхүү олон жилийн туршлага хуримтлуулж 2018 оноос сүлжээ дэлгүүрээ орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон хөршийн шинэ концепцоор дахин танилцуулж, өдгөө нийт 23 салбартайгаар хэрэглэгчдэдээ хүрч байна.

“Эелдэг, бүтээлч, өөдрөг” уриатайгаар Олон Улсын стандарт, үйлчилгээний цоо шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлсэн “M-Март” нь үндэсний хэмжээний сүлжээ болон хөгжихөөр ажиллаж байна. 2024 онд 30 салбар, 2025 ондоо 50 гаруй салбар дэлгүүртэй болохоор зорин ажиллаж байна.

23 үндэсний сүлжээ дэлгүүр

Макс Центр ХХК

“Макс Групп” нь нийтийн хоол үйлдвэрлэлийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэн дэлхийн сүлжээ ресторан “Бургер Кинг”-г Монгол Улсад нэвтрүүлэх онцгой эрхийг авснаар, “Макс Центр” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдсан. “Бургер Кинг”-ийн хамт олон өнгөрсөн хугацаанд стандартын өндөр түвшинд бэлтгэсэн эрүүл, шинэхэн орц бүхий ил гал дээр шарсан үхэр, тахианы махан бургерээр хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

Тасралтгүй хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа хотжилт, хүн амын төвлөрөл, эдийн засгийн өсөлт зэрэг эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр бид үндэсний хэмжээнд франчайз түргэн хоолны үйл ажиллагаа эрхлэгч хамгийн том тоглогч болох зорилт тавин ажиллаж байна.

13 олон улсын сүлжээ түргэн хоолны ресторан

Макс Хотелс ХХК

“Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал нь дэлхий даяар 100 оронд 6000 гаруй сүлжээ зочид буудалтай IHG буюу “Intercontinental Hotels Group”-ийн албан ёсны франчайз салбар юм. 2016 онд Макс Групп онцгой эрхийг авснаар, бизнес болон аялал жуулчлалаар Улаанбаатар хотыг хүн бүхэнд тав тух, таатай орчин, эелдэг үйлчилгээг санал болгосоор байна. 13 бүтэн люкс, 12 дээд зэрэглэлийн өрөөтэй цогцолбор юм.

Мөн 130 хүний суудалтай гэр бүлийн ресторан Иннжой, 852 кв.м нийт таван хурал болон хүлээн авалтын заал, 120-220 хүний багтаамжтэй хүлээн авалтын хүндэтгэлийн их танхим, 80 хүний багтаамжтай “Титэм” караоке, лоунжийн үйлчилгээг амжилттай эрхэлж байна. Зочид буудлын 20-р давхарт байрлах Титэм лоунж нь шинийг эрэлхийлэгч их хотын залууст зориулсан өвөрмөц модон орчинтой тансаг зэрэглэлийн лоунжуудын нэг юм.

5 одтой, 169 өрөө, 5 хурлын өрөө, 1 хүндэтгэлийн их танхим

Макс Эксим ХХК

“Макс Эксим” ХХК нь 1992 оноос эхлэн бие даасан импорт, борлуулалт, түгээлтийн мэргэшсэн аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад орсон билээ. Чех, Польш, Франц, Герман, Австрали, Итали, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын дэлхийд чанар, нэр хүндээрээ танил болсон 150 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шар айраг, дарс, чихэр, жигнэмгийн нэр төрийн бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол Улсынхаа өнцөг булан бүрд хэрэглэгч, харилцагчдадаа түгээн борлуулсаар байна.

Манай компанийн чадварлаг, мэргэшсэн хамт олон зах худалдаа, бөөний төв, сүлжээ супермаркет, 21 аймгийн гэрээт харилцагчид, ХОРЕКА зэрэг сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэдээ хамгийн боломжит үнээр, дэлхийн өндөр чанарын импортын бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэж байна.

5000 харилцагч, 10 брэнд, 6000 борлуулалтын цэг

Макс Ложинг ХХК

Дэлхийд өрөөнийхөө тоогоор тэргүүлдэг Виндем Группийн Рамада зочид буудлын сүлжээг “Макс Ложинг” ХХК франчайзын гэрээгээр 2011 онд Монголд байгуулагдсан. Рамада Улаанбаатар Сити Центр нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн 4 одтой олон улсын зочид буудал бөгөөд тансаг зэрэглэлийн худалдааны төв болон орчин үеийн архитектурын шийдэл бүхий 17-н давхар цогцолбор юм.

Рамада Улаанбаатар Сити Центр нь хотын төвд байрлалтай бөгөөд дотроо 470 кв.м талбай бүхий Хансан ресторан, их хотыг 17 давхараас тольдох Edge Lounge-ийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байна.

4 одтой, 124 өрөө, 2 хурлын өрөө