Группийн танилцуулга

Макс Групп нь анх 1992 онд импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө улс орондоо татвар төлөлт, хөрөнгө оруулалт, топ ажил олгогч зэрэг үзүүлэлтээр бизнесийн салбарт тэргүүлэгч үндэсний бүтээн байгуулагч групп болоод байна.

Бид эдийн засгийн хувьд хараат бус тогтвортой улс орныг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан эх орондоо дэд бүтэц, барилга угсралт, автозамын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд нийцүүлэн салбар бүртээ томоохон инновац шинэчлэлийг тасралтгүй хийж, бизнесийн бүхий л талбарт шударга ёс зүйтэй ХҮН ТӨВТЭЙ байх зарчмыг баримтлан “Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө” 2032 он гэхэд ДНБ-ийг 5%-ийг дангаар хангах том зорилттой ажиллаж байна.  

Танилцуулга
ЭРХЭМ ЗОРИЛГО

ХҮН ТӨВТ, хамтын үнэ цэнийг эрхэмлэж, илүү сайхан Монголыг бүтээлцэнэ.

АЛСЫН ХАРАА

Макс Групп 2032 онд Монгол Улсын ДНБ-ийн 5%-ийг дангаар бүрдүүлдэг, ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ болно.

НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛС

Хүн төвтэй, эх дэлхий, байгаль орчинд ээлтэй, сайн засаглал, бизнесийн ёс зүйг эрхэмлэнэ.

Баримтлах зарчим
ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛ

Бүхий л оролцогчидтой ижил тэгш, хүндэтгэлтэй хандаж, эелдэг найрсаг харилцааг эрхэмлэнэ.

ХАРИУЦЛАГА

Бусдын эрх ашгийн өмнө, мөн байгаль орчиндоо хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулна.

ХАМТЫН ҮНЭ ЦЭН

Илүү сайхан Монголыг хамтын үнэ цэнээр бүтээлцэнэ.

Манлайлал харилцан хүндлэлээс эхэлнэ.

Ажилтан бүр эзний сэтгэлээр хандана.

Компанийн хөгжил хамтын үнэ цэнээр дэвжинэ.

Санаачилга, хүсэл тэмүүлэл, бүтээлч бүхнийг дэмжинэ.