Дэд бүтэц, барилга угсралт

МАКС ӨРГӨӨ ХХК

“Макс Өргөө” ХХК нь үүсгэн байгуулагдсан 18 жилийн хугацаанд их хотын бүтээн байгуулалтанд чанар хийц, өнгө үзэмж нэмсэн 30 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Оффис, худалдаа үйлчилгээний барилга, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууц, олон улсын сүлжээ зочид буудлын төслүүдээрээ “Барилга угсралтын шилдэг аж аж ахуйн нэгж байгууллага”–аар тогтмол шалгарсан юм. Мөн “220k Residence” тансаг зэрэглэлийн орон сууц нь Английн BS8110 стандартыг анхлан нэвтрүүлснээр 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.

Бид “Хамтын хөгжлийг эрхэмлэж сайн засаглал, цөм чадавх бүхий хамт олноор түүчээлсэн үнэ цэнэтэй ​төсөл хэрэгжүүлэгч байх” эрхэм зорилгын дор мэдлэг туршлагыг дэвшилтэт технологитой хослуулан Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

| 23 орон сууцны барилга | 1 уурхайн усан хангамжийн нэгдсэн систем
| 6 оффис, дэлгүүр, гүйлгээний төв | 2 олон улсын сүлжээ зочид буудал
| 1 тэсэлгээний бодисын үйлдвэрийн дэд бүтэц суурийн ажил
| 2 дан болон давхар гүүр хоолой | 1 үнээний ферм

392 давхар, 303,886 мкв барилга байгууламж ашиглалтад оруулаад байна.

АРЖ КАПИТАЛ ХХК,  МАКС РӨҮД ХХК

Макс Групп авто зам, гүүрийн барилга угсралтын “Арж Капитал” ХХК-д техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэр, машин механизм, технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн билээ.

“Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК нь нэгдэж, 438 гаруй үндсэн ажилтан, 115 гаруй машин механизм, 17 үйлдвэртэйгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын EXIM банк, Монгол Улсын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шалгуурыг хангаж бүс нутгийг болон орон нутгийг холбох зам, хүнд даацын ачаа тээврийн зам, хурдны зам, төмөр бетон гүүр, ус зайлуулах хиймэл байгууламжийн төслүүдийг хийж гүйцэтгэн авто замын салбарын тэргүүлэх хэмжээний үндэсний компани болтлоо хөгжсөн.

Сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт:
Өндөрхаан <-> Чойбалсан чиглэлийн – 143 км хатуу хучилттай авто зам
Тосон уул 19-р талбай <-> Баянхошуу боомт чиглэлийн – 104,6км хатуу хучилттай авто зам
Улаанбаатар <-> Хөшигийн хөндий чиглэлийн – 3.2км хурдны хатуу хучилттай авто зам
Баянхонгор <-> Алтай чиглэлийн – 126.7 км хатуу хучилттай авто зам
Улаанбаатар <-> Дархан чиглэлийн – 82.7км хатуу хучилттай авто зам
2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 800км хатуу хучилттай авто зам тавив.

| 4 чулуу бутлуур | 3 асфальто бетон хольцын үйлдвэр
| 3 цемент бетон хольцын үйлдвэр | 1 тээрмийн үйлдвэр
| 2 гүүр хоолойн үйлдвэр | 2 бетон зуурмагийн үйлдвэр
| 2 эмульсны төхөөрөмж |