Макс Групп нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлдэг тэгш байдлыг дэмжих “Зөв Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд оюутан залуусын боловсролд зөв хөрөнгө оруулалт хийж, “Шударга Ёсыг Бадраах Сан” болон бусад ААН-үүдтэй хамтран, МУИС, ШУТИС, СЭЗИС-ийн нийт 37 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.
“Шударга Ёсыг Бадраах Сан”нь жил бүрийн тэтгэлэгт 150-160 оюутан материалаа ирүүлдгээс 3 үе шаттайгаар шилдэг оюутнуудыг тодруулдаг.
Энэ жилийн тухайд ийнхүү шилдэг 37 оюутан шалгарч тэтгэлэг авснаас Макс Группийн Макс Центр ХХК, Макс Эксим ХХК, Макс Хүнс ХХК, Макс Ложинг ХХК, Макс Хотелс ХХК, Мастер Фүүдс ХХК-иудын зүгээс хөрөнгө оруулалт хийж, нийт 6 шилдэг оюутанд тэтгэлэг гардууллаа.
Тэтгэлэгт шалгарсан оюутан залуустаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
