“Макс Групп” “Олон улсын Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан үүсгэн байгуулагдсан 32 жилийн хугацаанд өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулан олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн 370 ахмад ажилтнууддаа талархал илэрхийлж байна.
Өнөөдөр бид төлөөлөл болсон 150 ахмад ажилтнуудаа хүндэтгэн хүлээн авлаа.
“Макс Групп”-ийн хэмжээнд өдгөө гавьяаны амралтанд гарсан хэдий ч үргэлжлүүлэн ажиллаж буй ахмад ажилтнууд олон бөгөөд идэвхтэй хөдөлмөр эрхэлсээр байна.
Өөрийн мэдлэг ур чадвар, арвин туршлагаа залуу үе хойчдоо зааж сурган ажиллаж буй нийт ахмад ажилтнууд та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
