Макс групп жил бүр шилдгүүдээ шалгаруулан гадаадад аялах эрхээр шагнаж урамшуулдаг билээ.
2015 оны Группийн шилдэг удирдагч, шилдэг менежер, шилдэг ажилтнууд маань 06 дугаар сарын 14-нөөс 19-ний хооронд шууд нислэгээр Солонгосын аялал жуулчлалын төв болох үзэсгэлэнт Чэжү арлаар 4 хоног, 5 өдрийн аялал хийгээд ирлээ. Аяллын бүрэлдэхүүнд:
Энэхүү аяллыг зохион байгуулахад Монгол талаас Рамадагийн Ерөнхий менежер Жанг Мин Сеок санаа тавин, Чэжүгийн аяллын “J trip” компанитай холбогдон дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий аяллыг зохион байгуулж гүн туслалцаа үзүүлсэнд Макс группийн нийт хамт олон болон аялагчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.
Аяллын баг хөтөлбөрийн дагуу Чэжү арлын хамгийн үзэсгэлэнт газрууд болох далайн эргийн үзэсгэлэнт ногоон байгаль, далайн үзэсгэлэнт Луугийн толгой хад, Ургах наран оргил, Чунжён хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, Солонгосын Санап үндэсний тосгоноос эртний Солонгосчуудын амьдрал ахуйтэй танилцаж, Love land хайрын хотхонд зугаалж, Чэжү дахь Монгол морьдын үзүүлбэр үзэж, далайд завиар аялж, Castlex Golf цогцолбор болон Рамада зочид буудалд байрлаж, E-mart, Lotte mart зэрэг худалдааны төвтэй танилцаж, бие биетэйгээ дотно нөхөрлөж, нэг хамт олон, нэг баг болж сэтгэл хангалуун сайхан амарлаа.
Аялалд оролцсон ажилтнууд маань тун өндөр сэтгэгдэлтэй ирсэн бөгөөд аяллын сэтгэгдлээ эхнээсээ илэрхийлж, Группийн захиргаа, удирдлагын баг болон хамт олондоо талархлаа илэрхийлж, захидал ирүүлсээр байна.
Аяллын зургуудын нэгээхэн хэсгээс та бүхэнд толилуулж байна.[vc_single_image image=”2626″ img_size=”full”]Манайхан байрлаж буй Castlex villa-гийнхаа өмнө[vc_single_image image=”2627″ img_size=”full”]Аяллын замд[vc_single_image image=”2630″ img_size=”full”]Далайн эрэг – Hallim park[vc_single_image image=”2631″ img_size=”full”]Монгол морьдын үзүүлбэрийн дараа[vc_single_image image=”2634″ img_size=”full”]Солонгосын үндэсний хэв маягаа хадгалж үлдсэн тосгоны амьдралтай танилцах үеэр[vc_single_image image=”2635″ img_size=”full”]Ургах наран оргилд гарахын өмнө[vc_single_image image=”2637″ img_size=”full”]Чунжён хүрхрээний дэргэд[vc_single_image image=”2638″ img_size=”full”]Songaksan уулруу алхах замдаа[vc_single_image image=”2639″ img_size=”full”]Далайд усан завиар аялах үеэр[vc_single_image image=”2640″ img_size=”full”]Hallim park –аас буцах замдаа[vc_single_image image=”2641″ img_size=”full”]Hallim park[vc_single_image image=”2642″ img_size=”full”]Хайрын хотхонд зочлох үеэр[vc_single_image image=”2643″ img_size=”full”]Манай аялагчдын талаар Чэжүгийн өдөр тутмын сонинд гарчээ.