Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 60 жилийн ойг тохиолдуулан зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан “БИЗНЕС ЛИГ 2020” шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Макс Групп хамтран ажиллаж, амжилттай зохион байгууллаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа буюу 30 жилийн хугацаанд Макс Групп Монголын ихэнх спорт холбоодтой хамтран ажиллаж, спорт наадмуудыг ивээн тэтгэх, баг тамирчдын бэлтгэл сургуулилтад болон олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ нь группийн “Эрүүл Монгол хүн” хэмээх хүмүүнлэг нийгмийн хариуцлагын бодлогын чиглэлд гүйцэтгэж буй эрхэм үүрэг юм. “Зөв хүмүүжилтэй, эрүүл монгол иргэд Монгол улсын хөгжлийн түлхүүр” хэмээх үзэл бодолд Макс Группийн удирдлагууд тууштай ханддаг бөгөөд сүүлийн жилүүдэд хот төдийгүй хөдөө нутгуудад хүүхэд багачуудын бие бялдрын төлөвшилд зориулсан талбайн теннисний талбай олноор байгуулж, нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
[vc_single_image image=”12809″ img_size=”full”]
МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, бизнесийн салбарт ажиллаж байгаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Бизнес Лиг 2020” сагсан бөмбөгийн тэмцээнд 40-өөд байгууллагын эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн нийт 450 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон ба Макс Группийг төлөөлөн МАКС ГРУПП баг, “Сүү” ХК-ийн багууд амжилттай оролцлоо.
[vc_custom_heading text=”Тэмцээний нэгдсэн дүнгээр:” font_container=”tag:h3|text_align:left” use_theme_fonts=”yes”]Эрэгтэй
Тэргүүн байр: Мобиком корпорацийн баг
Хоёрдугаар байр: Төрийн банк
Гуравдугаар байр: ИНҮТ Иргэний Нисэхийн Үндэсний Төв
Шилдэг тоглогч: Мобиком багийн Б.БолдбаатарЭмэгтэй
Тэргүүн байр: ИНҮТ Иргэний Нисэхийн Үндэсний Төв
Хоёрдугаар байр: Төрийн банк
Гуравдугаар байр :Скайтел
Шилдэг тоглогч: ИНҮТ багийн О.Болортуяа нар тус тус шалгарав.
[vc_single_image image=”12811″ img_size=”full”]
Группийнхээ нэр хүндийг бизнесийн салбарт өндөрт өргөж, тэмцээндээ хариуцлагатай оролцсон Макс группийн шигшээ багийн тамирчдадаа талархлаа илэрхийлж, ажлын болон спортын амжилт хүсье.
[vc_single_image image=”12813″ img_size=”full”]Макс групп багийн тамирчдыг танилцуулбал,
Макс Өргөө ХХК
Б.Эрдэнэбаяр – Камерийн хяналтын ажилтан
Н.Чинхүслэн – Борлуулалтын менежер
Э.Гансүх – Бассейны багш, дасгалжуулагч
Топ бүлэг ХХК
Э.Батжаргал – Шуурхай хамгаалагч[vc_single_image image=”12815″ img_size=”full”]Сүү ХК
Б.Амартүвшин – Туслах ажилтан
Макс Эксим ХХК
С.Бат-Эрдэнэ – сувгийн менежер
Б.Билгүүн – сувгийн менежер
Хан Алтай Ресурс ХХК
Э.Дөлгөөн – Бизнес хөгжлийн ажилтан
Т.Даваадорж – МТ инженер
Сүү ХК багт:
Б.Амарбаясгалан – Сүү бэлтгэлийн албаны дарга
Б.Орги – Борлуулагч
Б.Хосбаяр – Савлагч
Б.Баттамир – Бэлэн бүтээгдэхүүний ачигч
Т.Элбэгсайхан – Борлуулагч
Ц.Балжинням – Хангамжийн менежер
Ц.Гансүх – Ложистик менежер
Г.Анхлан – Оператор
Э.Энхсансар – Худалдан авалтын менежер
Б.Алтанбагана – Оператор
Х.Бат-Эрдэнэ – Ээлжийн мастер
Г.Мөнхтуяа – Худалдан авалтын ахлах менежер.