ХҮН ТӨВТ БОДЛОГО – ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙР

Макс Групп нь тэгш хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-г 19 дэх жилдээ дэмжин ажиллаж, 2023 онд МХҮХ-ны “ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ ТӨВ”-ийн дотоод засал, тохижилтын ажлыг чанар стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэж, өнгөрсөн 4-р сард хүлээлгэн өгсөн билээ.

Энэ удаад Макс Группийн зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвд ажиллаж буй ажилдагсдын нийт 100 бяцхан хүүхдэд зориулан М-МАРТ дэлгүүрийн шинэ жилийн бэлгийн багцыг гардуулан өглөө.

МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ОЧИРРЭНЧИН: 2023 онд Макс Групп-ийн зүгээс тохижуулан өгсөн “ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ ТӨВ”-д одоогоор 10 хүн тогтмол ажлын байраар хангагдаж, ажиллаж байна. Бид цаашид тэгш хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна. Манай ажиллагсдын бяцхан хүүхдүүд асар их хариуцлага доор аав ээжийгээ асрах, хөтлөх гээд олон ачааг үүрч явдаг. Эдгээр хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг гардуулж буй танай хамт олонд маш их баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.