Макс Группийн геологи хайгуулын баг, хамт олон 2010 оноос эхлэн төрөл бүрийн ашигт малтмалын геологи, эрэл-хайгуулын үйл ажиллагаа явуулж, ордын нөөцийг тодорхойлж, олборлолт, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийн шат хүртэл төслийн бүхий л судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хан Алтай (алт), Эрээнбудагт (зэс), Дөрвөлжин (шохой) ордын Алтай цемент төслүүдийг хөгжүүлж, дараагийн шатны төслийн гүйцэтгэгч Макс Группийн охин компаниудад шилжүүлээд байна.
Байгууллага: “Хан Өрнөд Майнинг” ХХК
Үйл ажиллагаа: Геологи хайгуул, ТЭЗҮ боловсруулалт, менежментийн үйлчилгээ, төсөл хөгжүүлэлт
Төслүүд: “Хан Алтай алтны” төсөл, “Эрээнбудагт зэсийн” төсөл, “Макс шохой, цементийн цогц үйлдвэр”-ийн төсөл