Өнчин хүүхдүүдэд хадгаламж нээж өглөө

Макс Групп 2011 оноос эхлэн жил бүр өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгөх уламжлал тогтсон. 2011 онд Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 40 хүүхдэд, 2012 онд Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн 20 хүүхдэд, 2013 онд НЗД-ын харъяа Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 20 хүүхдэд тус бүр 500 000 төгрөгийн мөнгөн хадгаламж нээж өгсөн. Хадгаламж нээлгэсэн хүүхдүүд эхнээсээ насанд хүрч амьжиргааны зардал, сургалтын төлбөртөө зарцуулахаар хадгаламжаа хэрэглэж эхэлсэн. Энэхүү ажлыг жил бүр үргэлжлүүлэн хийх бөгөөд нийт 200 өнчин хүүхдэд хадгаламж нээж өгөхөөр төлөвлөөд байна.