Үндэсний бүтээн байгуулагч Макс групп Турк улсын ард иргэдэд хандив хүргүүллээ.

Өнгөрсөн 2-р сард Турк болон Сирийн зарим хотуудад хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас одоогийн байдлаар 50,000 гаруй хүн нас барж олон сая хүн орон гэргүй болсон хүнд нөхцөл үүсээд байгаа билээ.

Байгалийн гамшиг тохиолдсон энэ хүнд үед Макс группын хамт олны зүгээс Турк улсын ард иргэдэд Монгол гэр хандивлах аянд нэгдэж, Макс группын ерөнхий захирал Д.Цэрэнжигмид Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Зафер Атеш-д Монгол гэрүүдийг хүлээлгэн өглөө.

Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон ард иргэдэд одоогоор 21000 гаруй орогнох байр бий болгож, 85000 гаруй иргэд байрлаж байгаа бөгөөд цаашид 115,000 түр орогнох байр шаардлагатай байгаа юм. Манай улсын зүгээс одоогийн байдлаар 150 гаруй гэрийг тусламжаар илгээгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published.