Макс Группийн шохойн чулууны үйлдвэрийн төсөл амжилттай үргэлжилж байна.

Макс групп нь боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын түүхий эдийг дотооддоо боловсруулах үйлдвэрлэл дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд үүний нэг томоохон бүтээн байгуулалт болох Шохойн үйлдвэрийг барьж байгуулах ажил амжилттай үргэлжилж байна.
Макс Группийн шохойн үйлдвэр нь 2023 онд бүрэн ашиглалтад орох юм.
Тус үйлдвэрийн дизайн, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн Гэрээг дэлхийн цемент, шохойн үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ ын CNBM группийн Chengdu Design & Research Institute компанитай 2021 оны 9 дүгээр сарын 8 ны өдөр байгуулсан бөгөөд Цар тахал хил гаалийн асуудлууд цаг хугацааг удаашруулж байсан ч төслийн ажил зогсолтгүй урагшилсаар барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Түүнчлэн үйлдвэрийн дизайн, зураг төслийн чанарын хөндлөнгийн хяналтаар БНЭАУ-ын GVS компани ажиллаж байна.

Тус Үйлдвэрийн байршлын газар зүй, байгаль орчны нөхцөл байдал, түүхий эдийн найрлагад тулгуурлан үйлдвэрийг хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, бүтээн байгуулалт, угсралтын явцад хянан, үйлдвэрийн бүтээмжийн үзүүлэлтүүдийг гэрээнд тусган Талууд гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү шохойн үйлдвэр ашиглалтад орсноор боловсруулах үйлдвэрүүдэд хэрэгцээт шатаасан болон унтраасан шохойн хэрэглээг тогтвортой чанарын өндөр түвшинд хангах боломж бүрдэх бөгөөд импортыг орлох чухал ач холбогдолтой юм. BAT буюу хамгийн дэвшилтэт технологийн шийдлийг ашиглан өдөрт 400тн түүхий шохой үйлдвэрлэхдээ 90 дээш кальцийн найрлагатай 1-р зэрэглэлийн шохойг эргэх зуухаар
Монгол улсын болон олон улсын стандарт шаардлагыг хангасан шатаасан болон унтраасан шохойг үйлдвэрлэн уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн болон барилгын технологийн шохойн хэрэгцээг ханган бололцоо бүрдэнэ. BAT буюу хамгийн дэвшилтэт технологийн шийдлийг ашиглан өдөрт 400тн түүхий шохой үйлдвэрлэхдээ 90 дээш кальцийн найрлагатай 1р зэрэглэлийн шохойг дэвшилтэт технологи эргэх зуухаар Монгол улсын болон олон улсын стандарт шаардлагыг хангасан шатаасан болон унтраасан шохойг үйлдвэрлэн Монгол улсын уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн болон барилгын технологийн шохойн хэрэгцээг бүрэн ханган нийлүүлнэ.
Тус үйлдвэр нь хоногт 400 тн жилд 120 мянган тн шохой үйлдвэрлэх бөгөөд 90 дээш кальцийн найрлагатай 1-р зэрэглэлийн түүхий шохой үйлдвэрлэж задгай болон 1 тн ууттайгаар савлан хэрэглэгчид түгээнэ. Түүнчлэн тээрэмдэн нунтагласан шохойг 50 кг ууттайгаар савлан нийлүүлэх юм.
Leave a Reply