Монгол Улсын аварга шалгаруулах өсвөрийн теннисчдийн тэмцээн боллоо

Макс Групп нь нийгмийн хариуцлагын Бахархалт Монгол хөтөлбөрийн хүрээнд Монголын Теннисний Холбоотой хамтран Монгол Улсын аварга шалгаруулах өсвөрийн теннисчдийн тэмцээнийг Яармагийн морин тойруулгын талбайдаа 2023 оны 06-р сарын 30, 07-р сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд 5-18 насны залуу теннисчид, 5 ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, аваргуудаа тодруулсан бөгөөд хамгийн отгон тамирчин 5 настай Х.Жонон байв. Тэмцээнд УБ хот, хөдөө орон нутгийн харьяа клубүүдээс нийт 127 тамирчид оролцлоо.

“Макс Групп” Монголын Теннисний Холбоотой 10 гаран жил хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос эхлэн Монгол Улсын аварга шалгаруулах өсвөрийн теннисчдийн тэмцээнийг Макс Группийн нэрэмжит тэмцээн болгон зарласан.

Ирээдүй хойч үе болсон хүүхдүүдээ теннисний спортоор хичээллэж, Олон Улсын хэмжээнд цаашлаад Тив Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тамирчдыг бэлтгэх тал дээр “Макс Групп” онцгой анхааран хамтран ажиллаж байна. Тэмцээнд оролцсон бүх бяцхан теннисчдээ спортын өндөр амжилт хүсье.

“Илүү сайхан Монголын төлөө хамтдаа”

Leave a Reply

Your email address will not be published.