СҮҮ ХК

“Сүү” ХК нь 61 жилийн туршид Монгол Улсынхаа нийт хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна. Энэ хугацаанд эх орныхоо 6 аймагт сүү бэлтгэлийн нэгдсэн сүлжээг бий болгож, 2500 гаруй малчид, фермерүүдийнхээ орлогын эх үүсвэрт жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Бид Монгол үнээний цэвэр сүүг бэлтгэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагыг 100% өөрсдөө хийдэг цорын ганц үйлдвэр юм.

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахаар, орчин үеийн техник технологи, ISO 9001:2008, ISO 9001:2015, OHSAS: 18001:2007. чанарын стандартыг нэвтрүүлэн 70 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. 2020 оны байдлаар, “Сүү” ХК-ийн цэвэр ашиг 16%-иар өсөөд байна.