МАКС ГРУПП НЬ УУЛ УУРХАЙН САЛБАРТ НОГООН ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ ҮНДЭСНИЙ АНХДАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЖ БАЙНА.

“МАКС Групп” нь Япон улсын “E-st Co., Ltd.” ĸомпанитай Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Говь Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах “Хан Алтай” төслийн I үе шатны боловсруулах үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр дэмжих нарны станц байгуулагдах юм.
Энэхүү сэргээгдэх эрчим хүчээр дэмжих нарны станц нь 2024 оноос үе шаттайгаар хэрэгжиж эхлэх ба тус оны III улиралд эхний ээлжийн 1.5 МВт-ын нарны станц үйл ажиллагаа эхлүүлэх юм.
Макс Группийн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн газрын захирал Д.Даваа-Очир: “Маĸс групп нь уул уурхайн салбарт ногоон эрчим хүч ашиглах нь байгаль экологи, эдийн засаг, эрчим хүчний хэрэглээний сайн жишиг болж буй бөгөөд цаашлаад Говь Алтай аймагт хэрэгжүүлэх бүтээн босголтын төслүүдээ ногоон эрчим хүчээр хангах суурийг ийнхүү тавьж буйг онцолж байна”.

Leave a Reply

Your email address will not be published.