“ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ – МОНГОЛ БАХАРХАЛ” сэдэвт гэрэл зургийн уралдаан

Дэлхий ертөнц даяаршиж буй эрин зуунд Монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэн, хадгалан хамгаалж, уламжлан өвлүүлэх хичээнгүй үйлсэд МАКС Групп үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Үндэсний баялаг бүтээгч Макс Группийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хүрээнд “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ – МОНГОЛ БАХАРХАЛ” сэдэвт гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран цахим хэлбэрээр 2022 оны 7 сарын 08 ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19 ний өдрүүдэд зохион байгуулж, 21 аймгийн төлөөлөл оюутан залуус, мэргэжлийн гэрэл зурагчдын ирүүлсэн Олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус үнэт өв, ёс заншил, түүхэн уламжлалыг гэрэл зурагтаа буулгасан нийт 118 уран бүтээлээр өрсөлдлөө.
Тус уралдаанд ирсэн бүтээлүүдийг Гэрэл зурагчдын холбооны мэргэжлийн зурагчид, шүүгчид болон Макс Группийн удирдлагын төлөөлөл, уралдааны зохион байгуулах ажлын хэсгээс бүрдсэн Шүүгчдийн баг хамтран шүүж, гэрэл зургийн техникийн үзүүлэлтийн үнэлгээ, харагдац болон гоо сайхны шалгуурын үнэлгээ, агуулга илэрхийлэмжийн үнэлгээ гэсэн бүлэг нийт 12 шалгуур, удирдамжийн шаардлага үзүүлэлтүүдээр тус тус дүгнэн, Монгол үндэстний бахархал өв соёл, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулсныг та бүхэнд толилуулахад таатай байна.
“ТЭРГҮҮН БАЙР”
Гэрэл зурагчин П.Баттулга. Монголын өргөн уудам тал нутагт амьдардаг нүүдэлчдийн амьдралын бодит байдлыг харуулсан гэрэл зургуудыг буулгаж, нүүдэлчний хэв маягийг хадгалж үлдэх зорилготойгоор уран бүтээлээ гаргадаг гэрэл зурагчин бөгөөд уралдаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Хурган талд авсан “Өглөө эртийн нүүдэл” зураг.
“ДЭД БАЙР”
Гэрэл зурагчин Д.Баттулга. Увс аймгийн оролцогч.
Хархираа Түргэний мөнх цаст уулсын 2500м өндөр давааг даван Увс нуурт хаваржихаар 250 км газар 3 хоног нүүдэллэж яваа хаврын тэмээн нүүдлийг харуулсан “Тэнгэрийн нүүдэл” зураг.
“ДЭД БАЙР”
Гэрэл зурагчин С.Чинбат. Монголчуудын салшгүй үндэсний өв соёл , монгол бахархлын нэг бол адуу дагасан өв соёл юм. Энэхүү өв соёлыг тээн яваа гол хүмүүс бол хөх малчин, ахуй соёлыг уламжлан өвлүүлэгч байдаг.
“Монгол хүн морь унаж хөлд ордог” зураг.
“ГУТГААР БАЙР”
Гэрэл зургийн сонирхолтой нэг төрлөөр бидний урын санг чимсэн гэрэл зураг бол Гэрэл зурагчин Э.Батхүү “Адуучин” паннинг шот.
Хурд хүчний мэдрэмжээр бүрхэг өдрийн орой, бүрэнхийд камерын хурдыг багасгаж урдуур давхин гарах адуун сүрэг болон адуучин залуугийн паннинг буюу хөдөлгөөнт биетийг дагуулж дарах аргаар адуун сүрэг рүү алслалт өгч зохиомжлон авсан зураг.
Уралдааны “ХАМГИЙН ЗАЛУУ ОРОЛЦОГЧ”
Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн Хүүхдийн цаг дугуйлангийн сурагчид Г.Энххүслэн, С.Халиунаа нарыг онцлон ОУ-н Бургеркинг сүлжээ ресторанаар үйлчлүүлэх эрхийн бичгээр тус тус шагналаа.
Монголын гэрэл зурагчдийн нэгдсэн холбоо, удирдлага, холбооны зөвлөлийн гишүүд, мэргэжлийн болон сонирхогчдын клубийн хамт олон уралдааныг зохион байгуулахад туршлага болоод мэргэжлийн чиглүүлгийг өгч, хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ МГЗХ-ны ерөнхийлөгч Ц.Батбаатар уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцон, сэтгэгдлээ хуваалцахдаа:
– “Монгол өв, соёл заншлыг өвлүүлэх, хадгалах, хөгжүүлэх чухал үйлсэд хувь нэмэр оруулсан энэхүү Гэрэл зургийн уралдааныг зохион байгуулахад МАКС ГРУПП тэй хамтран ажилласандаа талархал илэрхийлэн, уралдааны ач холбогдол үр өгөөжийг дурдан, улмаар Гэрэл зургийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналаа хэлж, Макс Группийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд баяр хүргэн “ЧИНГИС ХААНЫ ” иш хөргийг дурсгал болгосон.
Макс Группийн удирдлагын төлөөлөл, зохион байгуулалтын багийн зүгээс уралдаанд оролцсон нийт оролцогч нартаа Талархал илгээж, уралдааны эхний 50 байрыг шалгаруулан компанийн гэрэл зургийн цахим үзэсгэлэнгээ өөрийн пэйж хуудсанд гаргахаар боллоо.
Түүнчлэн, шагналт байрнуудыг бүтээлүүд болон удаах 6 шилдэг бүтээлүүдийг сонгон компани болон уралдааны үйл ажиллагааны танилцуулга “ИЛ ЗАХИДАЛ”-г хэвлэн нийтлүүлснийг дурдахад таатай байна.
Уралдаанд оролцсон оролцогчдодоо болон Гэрэл зургийг дэмждэг нийт хүмүүстээ уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published.