PAL ZILERI MADE TO MEASURE

Pal Zileri-ийг Язгууртны гоёл хэмээсэн нь учиртай. Хамгийн дээд зэргийн тансаг бөс даавуугаар, гар аргаар өндөр түвшинд эрэгтэй хослол үйлдвэрлэдэг нь тус брэндийн бусдаас ялгарах онцлог.

Тэгвэл таны хүссэн загвар, материалаар биед тань таарсан цорын ганц дэгжин хослолыг урлахаар Итали оёдолчин ирлээ. Хосгүй чадварлаг оёдолчноор биеийнхээ хэмжээг авахуулж, хослол захиалах ховорхон боломж тохиож байна. Ийнхүү захиалсан хослолыг зөвхөн таны биеийн хэмжээнд тааруулж хийх учир биед тань маш сайн сууж өгдөг давуу талтай. Мөн танаас авсан биеийн хэмжээг дараа дараагийн захиалгад тань ашиглах боломжтой юм.
Таны биеийн хэмжээгээр Итали улсад гар аргаар урласан хослолыг 35 хоногийн дотор бэлэн болгож авчирна. Ховорхон тохиох энэ боломжийг та бүү алдаарай. Язгууртны гоёл Pal Zileri брэндийн энэхүү хослол таны нэр хүндийн баталгаа байх болно.

Хэзээ: 2013.11.29-30
Хаана: Сэнтрал Тауэр 2-р давхар, Pal Zileri
Утас: 7733-3434
И-мэйл: fashion_man@wordpress-274267-851276.cloudwaysapps.com