Мэдээ мэдээлэл

Макс Группийн дэмжсэн ихэр охидын амжилт Гиннесийн номонд бүртгэгдлээ

Улс эх орныхоо нэрийг олон улсад сайнаар гаргах ур чадвар, авьяас билэгтэй тамирчдаа  Макс Групп харамгүй урамшуулж, зоригжуулдаг билээ.

 

Хоёр сарын өмнө Группийн удирдлагууд Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарт амжилт хүсч гурван сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан билээ. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө ихэр охид маань ой тогтоолтын амжилтаараа Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдсэн сайхан мэдээг дуулгалаа.

 

2018.02.12

 Зургийн тайлбар: 2018.02.12-ний өдөр, Макс Тауэр, Улаанбаатар хот

 

Оюун ухаан, ой санамжаа дайчлан хөгжүүлсэн Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоог алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж, дэлхийн дээд амжилтыг болон Гиннесийн амжилтыг тогтоосон байна.  Макс Групп цаашид ч улс эх орныхоо нэрийг гаргасан ур чадвартай иргэдээ дэмжсээр байх болно.

 

 

Илүү Сайхан Монголын Төлөөх Нийгмийн хариуцлага

 

Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа бол Макс Группийн үнэт соёл. Үндэсний бүтээн байгуулагч томоохон групп компаний хувьд бид хүрээлэн буй орчин, нийгэм, эх орондоо  үнэ цэнийг бүтээж, илүү их зүйлийг эргүүлэн өгч байх үүрэг хүлээсэн. Тиймээс “Илүү Сайхан Монголын төлөө” уриан дор нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2500 ажлын байрыг бий болгож, татвар, хураамж, шимтгэлээ цаг тухайд нь төлөх замаар улс эх орныхоо хөгжилд зүй ёсны хувь нэмрээ оруулсаар байна.