Мэдээ мэдээлэл

"Макс Ойл" компани газрын тосны хайгуул судалгааны чиглэлээр ОХУ-ын тэргүүлэгч компанитай хамтарна

МУ-ын Газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг хийж, гүйцэтгэж буй үндэсний хөрөнгө оруулалтай “Макс Ойл” компани хайгуул, судалгааны ажлаа өргөжүүлж байгаатай холбогдуулан, КРАСНОЯРСКГАЗПРОМ” компанитай хамтран ажиллахаар боллоо. Тус компани нь  газар дээр болон далайн гүнд газрын тос, байгалийн хийн салбарт инженерийн ажил, үйлчилгээ хийдэг, ОХУ болон олон улсын холбогдох стандартыг мөрдөн ажилладаг туршлагатай,  тэргүүлэгч компани юм. 

 

2018 оны 6-р сарын 8-ны өдөр “Макс Ойл” ХХК-ын Ерөнхий Захирал Д. Цэрэнжигмэд болон “КРАСНОЯРСКГАЗПРОМ” компаний Ерөнхий Захирал Теликова Раиса Сергеевна нар “Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-т гарын үсэг үзэглэлээ.

“Макс Ойл” ХХК нь Монгол улсын Засгийн Газартай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу, “Арбулаг 29” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус компани хайгуулын урьдчилсан судалгаануудаа хийж, өөрийн хөрөнгө оруулалтаар эхний цооногт өрөмдлөгийн ажлаа эхлүүлээд байгаа юм.