мах бэлтгэн нийлүүлэх тухай

Тендер шалгаруулалтын нэр: Макс Групп, түүний харьяа компаниудын хэрэгцээнд 1 жилийн хугацаанд МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ

Компанид тавигдах шаардлага:

  • Үйл ажиллагаа эрхэлсэн 3 ба түүнээс  дээш жилийн туршлагатай байх
  • Үйл ажиллагаа эрхлэх  холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх
  • Санхүүгийн чадамжтай байх

Ерөнхий тавигдах шаардлага:

 

  • Бүтээгдэхүүн хадгалах шаардлага хангасан агуулахтай байх,
  • Бүтээгдэхүүн ангилан бэлтгэх ажлын байр, тоног төхөөрөмжтэй байх
  • 4 улирлын турш шинэ мах /нойтон/ нийлүүлэх чадвартай  байх,
  • Олон улсын сүлжээ зочид буудлын ресторан, супермаркетад тусгай шаардлагын дагуу ангилан, бэлтгэн нийлүүлэх чадвартай байх
  • Бүтээгдэхүүн нь шинжилгээгээр, чанарын шаардлага хангасан, аюулгүй болох нь батлагдсан байх
  • Бүтээгдэхүүн хүргэх,  зориулалтын техниктэй байх
  • Мэргэшсэн туршлагатай ажиллах хүчинтэй  байх

Бичиг баримтын жагсаалт           

1.      Компанийн дэлгэрэнгүй танилцуулга

2.      Компанид тавигдах болон ерөнхий шаардлагуудыг хангаж байгааг нотлох бичиг баримт тус бүрээр

3.      Бүтээгдэхүүн үйлчилгээний  үнийн санал, төлбөрийн уян хатан нөхцөл,

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ-ын гэрчилгээний хуулбар, хамтран ажиллагч байгууллагын нэрс бусад, бичиг баримтууд.     

 

Сонирхсон хуулийн этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж 4/4, ‘’Макс Групп’’ Худалдан авалт хангамжийн алба.Мэйл хаяг: procurement3@maxgroup.mn, Утас: 77772323, 88061639    

Материал ирүүлэх хугацаа: 2018.04.06-г дуустал