Mонголчуудын бахархалт хүлэг – “Mongolian Shopper” тивийн аварга боллоо

2018.02.24, Santa Anita цэнгэлдэх хүрээлэн, Калифорни муж, АНУ

Америкийн Санта Арина цэнгэлдэх хүрээлэнг донсолгож, “Mongolian Shopper” хүлэг тивийн хэмжээний Stakes тэмцээнд түрүүлэв. Энэ бол моринд хайртай Монгол түмний хувьд бахархал, омогшил зэрэгцсэн цаг мөч байлаа.

 

<p style="margin: 16px 0px 16px 80px; text-align: justify;

 

&#10;&#10;

Одоогоос гурван жилийн өмнө Mongolian Saturdaу  хэмээх хурдан хээр морь энэ  спортын оргил “Breeders” cup-д түрүүлж байсан юм.  Газар газрын хурдан хүлгүүд хуран чуулдаг уг тэмцээнд Ази тивээс урьд өмнө нь айраг түрүү авсан удаа үгүй билээ.

Монгол хүлгийн бахдам амжилтын түүчээ энэ удаа дахин нэг түрүүгээр үргэлжилж байна. Saturday –н эцэг нэгт дүү Shopper эрэмбээрээ хамгийн сүүлд бичигдэж байсан ч ийнхүү түрүүлснээр, Монгол уяачийн эрдэм ухаан гадныхны анхаарлын төвд ороод байна.

Mongolian Shopper бол Макс Группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатарын унаган хүлэг. Тэрээр цахим хуудаснаа “Mongolian shopper хурдан байдас маань Stakes уралдаанд түрүүлж, дэлхийн хэмжээний уралдаанд оролцох эрх нээгдэж байна. Хурдан хүлгүүдийн маань хийморь та бүхэнд минь шингэх болтугай” хэмээгээд Trainer Э.Ганбат, П.Даваадорж нартаа талархаж буйгаа илэрхийлжээ.

 

Ах дүү Saturday болон Shopper хурдан хүлгүүдээс гадна “Blue sky”, “Mongol bull”, “Wild Mongolia” тэргүүтэй 10 гаруй уралдааны адуу Д.Ганбаатар Ерөнхийлөгчийн нэр дээр уралддаг. Тэрээр найман жилийн өмнө “Монголын морины жүчээ” буюу “Mongolian stable LLC” -г АНУ-д албан ёсоор бүртгүүлж,  үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд "Mongolian stable"-н хурдан хүлгүүд 300 гаруй уралдаанд хурдалж, 100 гаруйд нь эxний байруудыг эзэлж, Морьтон Монголчууд бид Морин уралдааны Дэлхийн Аварга, Тивийн Аварга болоод байгаа юм.

Морин спортын ертөнцөд Монгол гэдэг нэрийг тамгалж, Монгол уяачийн арга ухааныг тив, дэлхийд таниулахаар зорьж буй уяачдын маань хийморь золбоо гайхалтай байна.