Макс групп уламжлалт ёсоор, оюуны спортыг дэмжин ажиллалаа

Хүүхэд багачууд, өсвөрийн шатарчдын хүсэн хүлээдэг “Цагаан бэрс” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.  Тив, дэлхийн чанартай тэмцээнүүдийн өмнөх чухал сорилго болж байдаг “Цагаан бэрс” нь рапид буюу түргэн тоглолтын төрлөөр болдогоороо онцлогтой. 

Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 450 гаруй багачууд өрсөлдсөн бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдсээр байна.

 Макс групп дэлхийн хэмжээний шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор,  спортын арга хэмжээ, тэмцээн уралдаануудыг тогтмол дэмжин ажилладаг. Үүний нэг нь шатрын тэмцээний төрөл юм.

Шатрын спорт бол оюуны их хөдөлмөр, тэвчээр шаарддагаас гадна хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд олон талын эерэг нөлөө үзүүлдэг ач холбогдолтой. Тиймээс Макс групп “Цагаан бэрс” тэмцээнийг 5 дахь жилдээ ивээн тэтгэж байна.

Цаашид ч Монголын оюунлаг багачуудыг дэмжих, шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгод нэгдэж, хувь нэмрээ оруулсаар байх болно.

Илүү сайхан Монголын төлөө!

Оюуны спортыг дэмжигч МАКС ГРУПП