МАКС ГРУПП ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААГААР ШАГНАЛАА

25 жил үйл ажиллагаа явуулж, 20 гаруй охин компани, хоёр мянга гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Максчууд энэ сарын 9-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр Группийн удирдлагууд шилдэг ажилтнуудаа орон сууцны урьдчилгаагаар шагнах болсноо зарлаж, баяр дээр баяр нэмсэн юм.

 

 

 

 

Макс Групп болон удирдлагуудын хувьд, нийгмийн хариуцлага гэдэг бол компанийн үйл ажиллагааны онцгой, чухал хэсэг гэж үздэг. Тиймээс ч нийгэм болон хүрээлэн буй орчинд ээлтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулах, ил тод, ёс зүйтэй байх, ажилчдаа шудрагаар урамшуулахын зэрэгцээ  сайн үйлсийн олон аяныг зохион байгуулж, хүүхэд багачууд, ахмадуудыг баярлуулах, мөн спортын арга хэмжээ, тамирдыг дэмжих зэрэг уламжлал болсон олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Эдгээрийн нэг нь ажилтнуудынхаа амьдрах нөхцлийг сайжруулах бөгөөд өнгөрсөн хугацаанд Макс Группийн зүгээс 200 гаруй ажилтан, албан хаагчиддаа хашаа байшин, байрны урьдчилгаа төлбөрөөр дэмжлэг үзүүлээд байгаа юм. 

 

 

 

 

 

 

 

Мөн энэ өдөр шилдэг 6 хамт олон тодорч, тус бүр 2 сая төгрөгөөр шагнуулсан бол супер азтан халуун оронд аялах эрхийн бичиг гардан авсан юм.