ТИТЭМ ЛОУНЖ, VIP КАРАОКЕ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

 

"Holiday Inn Ulaanbaatar” зочид буудлын 20-р давхарт барууны хэв маягаар тохижуулсан нууцлаг, тав тухтай, дулаан уур амьсгал бүхий өвөрмөц нэгэн ертөнц үүд хаалгаа нээлээ.

 

"Их хотыг өндрөөс тольдонгоо жааз дууны намуухан хэмнэлд найз нөхөд, хамт олонтойгоо шинэ оны баяр, тэмдэглэлт өдрөө мартагдашгүй өнгөрүүлэхийг урьж байна. "Титэм" караоке, VIP өрөө нь 30 хүртэл хүний багтаамжтай. Тохилог лоунж танхим, амтат хоол, багц меню зэргээс онцгойлон танд, Монголд өөр хаана ч байхгүй “Хавчны махтай үхрийн гол махан стэйк”-ийг амталж үзэхийг санал болгоё. 

 

 

"Holiday inn Ulaanbaatar” нь олон улсын чанарын аудитын үнэлгээгээр, хамгийн бат бөх, аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан зочид буудлын салбараар шалгараад байгаа билээ.