Яаралтай тусламжийн анхдугаар олимпиадыг дэмжин ажиллалаа

 

 

Яаралтай тусламж, гамшиг ослын үед ажиллах нарийн мэргэжлийн их эмчийн хүрэлцээ манай улсад тун хангалтгүй байдаг байна.

 

“Улсын хэмжээнд энэ чиглэлээр нарийн мэргэшсэн 30-40 эмч бий. Тиймээс хүний их эмчээр суралцаж буй оюутнуудын дунд энэ мэргэжлийг сурталчлах, тэднийг чадавхижуулах, цаашлаад энэ салбарыг хөгжүүлэхэд энэхүү олимпиад чухал ач холбогдолтой” гэж зохион байгуулах клубын тэргүүн, АШУҮИС-ийн 5-р курсын оюутан А.Амгалан хэллээ.

 

Яаралтай тусламжийн  олимпиад улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ удаад хүний их эмч бэлтгэдэг таван их дээд сургуулийн 170 гаруй оюутнууд оролцож, шилдгүүдээ шалгарууллаа. 

 

Мөн энэ үеэр оюутнууд болон зохион байгуулагчдын зүгээс эрүүл мэндийн салбар, тэр дундаа Яаралтай тусламжийн үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, дэмжин ажиллаж буй Макс Группийн хамт олонд "Талархлын бичиг" гардуулсан юм.

 

 

Илүү Сайхан Монголын Төлөөх Нийгмийн хариуцлага 

 

Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа бол Макс Группийн үнэт соёл. Үндэсний бүтээн байгуулагч томоохон групп компаний хувьд бид хүрээлэн буй орчин, нийгэм, эх орондоо  үнэ цэнийг бүтээж, илүү их зүйлийг эргүүлэн өгч байх үүрэг хүлээсэн. Тиймээс “Илүү Сайхан Монголын төлөө” уриан дор нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2500 ажлын байрыг бий болгож, татвар, хураамж, шимтгэлээ цаг тухайд нь төлөх замаар улс эх орныхоо хөгжилд зүй ёсны хувь нэмрээ оруулсаар байна.