Нийслэлийн засаг даргын тамгын газартай түншлэл байгууллаа.

“Макс” групп  Хан-Уул дүүргийн 8-р хороо буюу Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг амжилттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газартай түншлэл байгуулан хамтран ажиллах санамж бичигт Макс Группийн ерөнхийлөгч Д. Ганбаатар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлал, спортын цогцолбор байгуулах төслүүдэд төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар тус санамж бичгийг байгуулсан юм.

Энэ хүрээнд талууд нийтийн эдэлбэр 5 га газар олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн байгуулах хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах санамж бичигт тусгаснаар аж ахуйн нэгж тус бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэнэ. Тодруулбал, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах ажлыг Макс групп зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг хүлээж буй. Харин нийслэлээс төслийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, бүтээн байгуулалттай холбоотой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахтай холбоотой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.b

Leave a Reply

Your email address will not be published.