Mongolian Saturnday

2015 оны Дэлхийн аварга Mongolian Saturday хурдан хүлэг хэдхэн цагийн өмнө Америкийн Keenland-д болсон “Дэхийн Аварга”-ийн өмнөх сорил уралдан болох “Woodford S. Presented by Keeneland Select (G3)”-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм. “Mongolian Saturday”-н уяач Э.Ганбат хэлэхдээ Энэ жил бид дэлхийн бүх томоохон уралдаанд урилгаар оролцлоо, Ирэх жил ч мөн адил бид дэлхий даяар аялан уралдах төлөвлөгөөтэй байна. Бидний бэлтгэл хангалттай байгаа, Англид уралдах үеэр авсан бэртэл нь бүрэн эдгэрсэн дахин Дэлхийн Аварга авахыг зорьж байна гэлээ.