Mongolia Saturday дэлхийн аварга боллоо

Макс группийн Ерөнхийлөгч МУТМ уяач Д.Ганбаатарын Mongolian Saturday Breeders’ Cup Turf Sprint G1-д түрүүлж дэлхийн аварга боллоо.
Эзэн МУТМ уяач Д.Ганбаатар: “Морьтон Монголчууд Дэлхийн энэ том уралдаанд морь түрүүлгэх бол үнэхээр том мөрөөдөл байсан. Монголчууд бол 4 настайгаасаа морь унаж олон километр уралдуулдаг. Монголчууд 4000 гаран морь уралдуулж Геннисийн дээд амжилт тогтоож байсан, өнөөдөр дэлхийн том уралдаанд түрүүлгэсэндээ бид үнэхээр их баяртай байна. Э.Ганбат – найздаа, морь сургагчдаа баярлалаа, мөн морь сургасан Даваад баярлалаа, унаач болон бүх хүмүүст баярлалаа.”
Унаач Florent Geroux /франц/: “Эхнээсээ надад түрүүнд гарч уралдах зөвлөгөө өгсөн, морь маань ч дайчин байж уралдааныг өнгөлж эхлэсэн. Морь маань үнэхээр тайван, хүчтэй байсан. Морины эзэн, сургагч нар маань надад үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн.”
МУТМ уяач Д.Цэрэнжигмэд: “Монголчууд Чингисийн үеэсээ морьдоороо дэлхийг тамгалаж ирсэн билээ. Өнөөдөр дахин тамгалаад байна. Бид дэлхийн аварга боллоо шүүдээ. Америкчууд ч маш их баяр хүргэж байна. Энэ зөвхөн бидний мөрөөдөл биш, бүх монголчууд хүсэж хүлээж байсан ялалт байлаа.”
Э.Ганбат: “Бид 5-н жилийн өмнө том мөрөөдөл өвөртлөн Америкт ирсэн. Энд морин тойруулгын хамгийн том зах зээл байна, Бид Австрали, Англи, Франц зэрэг орнуудыг судлаж үзсэн. Монголд морь уяах, тойруулгын морь уяах бол их ялгаатай, бид маш хурдан суралцаж байна. Бид морио цаашид ХонгКонг, Дубайд уралдуулах хүсэлтэй байгаа. Англид ч мөн уралдуулахаар мөрөөдөж байна.”
Уралдааны зургуудаас танилцуулж байна