“Макс Групп” 20 дахь жилдээ “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Макс Группийн зүгээс жил болгоны сар шинийн баярыг тохиолдуулан “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны ахмадад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.  Энэ хүрээнд “Зөв Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд ахмадуудаа баярлуулах үйл ажиллагааг 2005 оноос хойш 20 дах жилдээ зохион байгуулж, нийтдээ 3400 гаруй ахмадуудад туслалцаа үзүүлж, тогтмол дэмжиж ирсэн.

Энэ жилийн тухайд нийт 100 гаруй ахмуудад сар шинийн бэлэг гардуулан, ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

Мөн Макс Групп нь тэгш хүртээмжтэй ажлын байр бий болгох зорилтын хүрээнд өнгөрөгч 2023 оны 4 сард “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны “ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ ТӨВ”-ийн дотоод засал, тохижилтын ажлыг бүрэн гүйцэтгэж, 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 15 гаруй хүн тогтвор суурьшилтай ажлын байраар хангагдан ажиллаж байна.

Илүү Сайхан Монголын Төлөө Хамтдаа!

Leave a Reply

Your email address will not be published.