МАКС ХҮНС ХХК

1998 онд Макс Групп жижиглэн худалдааны салбараар үйл ажиллагаагаа тэлж, өөртөө үйлчлэх сүлжээ дэлгүүрээ нээсэн билээ. Улмаар “Макс Хүнс” ХХК үүсгэн байгуулагдаж, өдгөө Улаанбаатар хотод нийт найман салбартай, 192 ажилтантайгаа үйл ажиллагаа явуулж байна. Салбартаа ийнхүү 20 жилийн туршлага хуримтлуулсны дараа буюу 2018 оноос эхлэн, хэрэглэгчдийнхээ орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон шинэ консептыг нэвтрүүлсэн нь “M-Март” юм. ТАНАЙ ХӨРШ уриатайгаар Олон Улсын стандарт, үйлчилгээний цоо шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлсэн “M-Март” Үндэсний хэмжээний конвениенс сүлжээ дэлгүүр болон хөгжихөөр ажиллаж байна. Тиймээс ч цаг хугацааг нь хэмнэх найрсаг, хурдан шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор, орчин үеийн цахим үйл ажиллагааг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ цаг хугацаагаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхэд туслах байна.