Зам дагаж хөгжил ирдэг

Монгол улсад замын салбар үүсэж хөгжөөд 93 жилийг ардаа үдэж байна. Энэ хугацаанд монгол компани 100 км дээш зам тавьж байсан тохиолдол цөөхөн. Гэхдээ үндэсний компаниуд замаа өөрсдөө тавьж гүйцэтгэж чадсан. Үүний хамгийн тод жишээ бол МАКС РӨҮД ХХК –ийн Баянхонгор-Говь алтай чиглэлийн 126,7км замыг чанартайгаар 11 сарын хугацаанд ашиглалтад оруулсан явдал байсан юм.
Макс Групп “Арж капитал” ХХК нь 2020 оны 12 дугаар сард гэрээ байгуулж Дарханы 204км авто замын барилгын ажлын Хар модотын даваа хүртэлх 37,2 км замын өргөтгөлийн ажлыг авч 2022 оны 4 улиралд амжилттай гүйцэтгэсэн юм.

Тухайн ажлын 2 хэсэг болох Хар модотын даваанаас, Урьхан хүртэлх 45,5км замыг 2023 оны 9 сард хүлээлгэн өгөх хуваарьтайгаар 2021 оны 9 дүгээр сард гэрээ байгуулсан. Зөв цаг төлөвлөлт, хөдөлмөрч байдлаараа манлайлал тогтоож хуваарьт хугацаанаасаа өмнө замын төслийн хучилтын ажлыг одоогоор дуусгаад байна.

Хуваарьт хугацаанаасаа бүтэн жилийн өмнө буюу өнгөрсөн 2022 онд үндсэн хучилтын ажлыг дуусгасан бөгөөд нийтдээ 82.7 км замын ажлыг хийж гүйцэтгэхэд 900 гаруй ажилчин, 300 гаруй машин техник тоног төхөөрөмж, 10 гаруй үйлдвэр ажилласан юм. Нийгмийн байдлаас шалтгаалан бараа материалын нийлүүлэлт, хил гаалийн хүлээлт их байсан боловч Илүү сайхан Монголыг бүтээх эрхэм зорилгоо нэн тэргүүнд тавьж саад бэрхшээлийг даван туулж, өөрсдийн хүч хөдөлмөр, зүтгэлээрээ оноогдсон ажлаа амжилттай гүйцэтгэлээ.

2023 онд бахархал дүүрэн орж алхан орж буй Макс Группийн замын салбар одоо тоноглол, бэхэлгээ болон заслын ажил зэрэг үлдсэн ажлуудыг гүйцэтгэж буй. Европын Сэргээн босголтын банкнаас зарласан тендерт Дарханы замын ажлын нэг хэсгийг авч гүйцэтгэсэн нь монгол үндэсний компани олон улсын зарласан авто замын тендерт анх удаа шалгарч бүтээж чаддаг гэдгээ хариуцлагатайгаар баталсан үйлдэл юм.
Leave a Reply