МАКС ХҮНС ХХК

1992 онд Макс Групп жижиглэн худалдааны салбараар үйл ажиллагаагаа тэлж, Герман улсаас хүнсний бараа импортолж хүнсний бөөний худалдааны дэлгүүр нээж хүнсний бизнест эхлэлээ тавьж байв. Салбартаа ийнхүү 20 жилийн туршлага хуримтлуулж орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон шинэ концепц, шинэ брендээр хэрэглэгчиддээ хүрч байна.

ТАНАЙ ХӨРШ уриатайгаар Олон Улсын стандарт, үйлчилгээний цоо шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлсэн “M-Март” Үндэсний хэмжээний конвениенс сүлжээ дэлгүүр болон хөгжихөөр ажиллаж байна. Тиймээс ч цаг хугацааг нь хэмнэх найрсаг, хурдан шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор, орчин үеийн цахим үйл ажиллагааг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ цаг хугацаагаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхэд тусалж байна. Одоогоор “М-Март” сүлжээ дэлгүүр нь 10 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.