Макс Групп нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зочид буудал, үйлчилгээнээс эхлээд барилга, дэд бүтэц зэрэг бизнесийн олон талбарт 10 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр бидний 2700 ажилтан Илүү сайхан Монгол орныг бүтээхэд өөрсдийн тод ул мөрийг үлдээх нэг зорилго дор нэгдэж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзлэл, мэдлэг чадвараа хөгжүүлэн, шаргуу ажилласаар байна.
Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд тууштай хувь нэмрээ оруулж буй тэргүүлэгч групп компанийн хувьд, нийгмийн хариуцлагын асуудлыг гүнээ ухамсарлаж үйл ажиллагаандаа шингээн зорилго тэмүүлэлтэй ажилладаг.
Бид группийнхээ урт хугацааны бодлогыг 2030 он хүртэл баримтлах Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлсны хүрээнд, эдийн засаг, нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихийн зэрэгцээ өөрсдөө санаачлан хэрэгжүүлж байна.