МАКС ГРУПП ӨСВӨР ҮЕИЙН ТАМИРЧДАА ДЭМЖЛЭЭ

Макс Группийн 30 жилийн ойн нэрэмжит “МJ CUP-2022” өсвөр үеийн ЖҮДО болон ЧӨЛӨӨТ бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 7 хоногт буюу 2022 оны 10 сарын 18-наас 2022 оны 10 сарын 21-ны хооронд 4 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнийг Макс Групп ивээн тэтгэсэн бөгөөд 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцсон өргөн дэлгэр тэмцээн болсон юм.

“МJ CUP-2022” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн нь Макс Группийн 30 жилийн ойгоос гадна Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой, “MJ” нийгэмлэгийн 20 жилийн ойн нэрэмжит гэдэг утгаараа хөдөө орон нутаг, хотын шилдэг клуб байгууллагуудын тамирчид оролцсон гэдгээрээ онцлог юм. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд тэмцээн болсон бөгөөд ЖҮДО бөхийн төрлөөр 53 байгууллагын 800 гаруй өсвөрийн тамирчид, ЧӨЛӨӨТ бөхийн төрлөөр 30 гаруй байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авхаалж, самбаа, уран мэхээ уралдуулан өрсөлдөж оролцлоо.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг нээж “MJ” нийгэмлэгийн захирал Н.Лхамсүрэн үг хэлж, нээлтийн ёслолын арга хэмжээнд Макс Группийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан, Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Сосорбарам, МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын Жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Д.Бадрах, Г.Баяржавхлан, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, МУ-ын гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, ЯПОН улсын төлөөлөгчид, Узбекстан улсын Ташкент хотод зохион байгуулагдсан 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт дэлхийн аварга 2020 оны Токиогийн  олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар, Дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд, Дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн, Макс Группийн төлөөлөлт Н.Гантөмөр, нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published.