Макс Групп буудлагын спортыг дэмжиж ажиллаж байна

Макс Группийн 30 жилийн ойн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээн энэ сарын 16-ны өдөр эхэллээ. Техник Спортын төвд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд 13 аймгийн 80 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтэнд МБСХ-ны Дэд Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Макс Группийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд, ТСТ-ийн Захирал Б.Наран-Идэр болон удирдах зөвлөлийн гишүүд оролцож, нийт тамирчиддаа амжилт хүслээ.

Макс Групп 2007-2015 он хүртэл 8 жилийн хугацаанд “Макс Групп”-ийн нэрэмжит ᠌᠋᠋᠋”Макс Трофи” буудлагын спортын тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгчид, залуучууд гэсэн 3-н ангиллаар зохион байгуулж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.