СОЁЛООР НЭГДСЭН МАКС ФЕСТИВАЛЬ

Яармагт байрлах МОРИН ТОЙРУУЛГА цогцолборт “МАКС ФЕСТИВАЛЬ 2022” амжилттай зохиогдлоо.
Макс Групп 30 жилийн ойн хүрээнд нийт ажиллагсдаа хамруулсан томоохон үйл ажиллагааг 8 сарын 20-ны өдөр МОРИН ТОЙРУУЛГА цогцолборт амжилттайгаар зохион байгууллаа.
Эх орондоо баялаг бүтээж илүү сайхан Монголын төлөө зүтгэж буй ажилтан залуусаа энэ өдөр баярлуулж 30 жилийн баяраа нижгэр тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаа нь фестиваль хэлбэрээр зохиогдсон бөгөөд 1600 гаруй ажиллагсад оролцсон юм. МАКС группийн охин компаниудын ажилчид энэ өдрийн тэсэн ядан хүлээж байсан бөгөөд Фестиваль нь дотоод соёлын арга хэмжээгээний хүрээнд СОЁЛООР НЭГДЬЕ уриан дор зохиогдсон юм.
Энэ өдөр охин компаниуд нэгдэж өөрсдөд ноогдсон сэдвийн дагуу асруудаа тохижуулан хамт олондоо бэлэг барьсан юм.
Нийт ажилчдынхаа 2 дахь гэр болсон МАКС группийн сонирхолтой түүхийг өгүүлсэн арк бүхий хэсгээр ажилчид дотогш нэвтэрсэн бөгөөд зорин ирсэн ажилчдаа амтат моктейлиор дайлж угтсан юм. Макс фестивалийн “Соёлоор нэгдье” уриатай ёслолын баннерт зургаа татуулсан ажилчид үндсэн талбайд зочилсон юм.
Зураг авхуулах хэсгээс гадна зохион байгуулагчид олон сонирхолтой тоглоомыг бэлдсэн байсан бөгөөд 4 дугуйт тэшүүр болон AR технологи бүхий мэндчилгээг тэнд харж болно. Өдрийн арга хэмжээ 14:30 минутад эхэлсэн бөгөөд МУГЖ Д. Жаргалсайхан болон дуучин Наки нар мэндчилгээ дэвшүүлж карнавал бүжигчид, циркийн үзүүлбэрийн хамтаар арга хэмжээг нээсэн юм.
Арга хэмжээ болох үндсэн талбайд МАКС группийн компаниуд өөрсдийн бүтээлч санаагаар ургуулсан сонирхолтой асруудыг зассан байна. МАКС ЦЕНТР – Esport-н арга хэмжээ, МАКС ЭКСИМ Салса, Бачата бүжгийн сургалт болон Вино амталгааг зохион байгуулсан бол MAКС ФҮҮДС – Quiz event хийж зочдыг хөгжөөсөн юм.
Барилгын MAКС ӨРГӨӨ компани – Иог, Бясалгал бүхий асрыг бэлдсэн бол MAКС ХОТЕЛС & ЛОЖИНГ асартаа Open Mic байршуулж дуу хууртайгаар цагийг өнгөрүүлсэн юм. Сүү ХК нь Comedy Lab –н комеди Төөгөөг асартаа урин нэгэн өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн бол Хан алтай, Макс Рөүд, Арж капитал компаниуд хамтран – Элсний волейболын тоглолтыг зохион байгуулсан байна.
Өдрийн арга хэмжээг хамгийн ихээр чимсэн, огшоосон зүйл нь Шүхрийн үзүүлбэр байлаа. Компанийн болон охин компаниудын тугийг 1200м өндөр дээрээс шүрхийн мастерууд буулгасан бөгөөд Тухайн өдөр талбайн тэг голд нь буусан шүхэрчид МАКС группийн ерөнхийлөгч Д. Ганбаатар хурдан удмын адууг бэлэг болгосон бэлгэшээлт үйл явдал давхар тохиов.
Мөн 30 жилийн ойн хүрээнд Юнител групптэй хамтран 2 сарын турш ажилчдын дунд зохиосон UNIMAX хөтөлбөр шилдгүүдээ тодруулж шагналыг гардуулан өгсөн юм. Тайзнаа Max Guys сүлд дуу анх удаагаа эгшиглэсэн бөгөөд энэ нь бүх МАКС-чуудын хувьд гэнэтийн бэлэг байж чадлаа.
Ажилчдын хамгийн идэвхтэй хамрагдсан арга хэмжээ бол “ЯГ ТҮҮН ШИГ” урлагийн наадам байлаа. 70 гаруй залуус оролцсон энэхүү урлагийн наадам ширүүн өрсөлдөөнтэй байсан бөгөөд авьяас билэг, эрч хүчээр ундарсан залуус оролцлоо.
Яг түүн шиг урлагийн мэндчилгээнд СҮҮ ХК-ын хамт олон тэргүүлсэн бол МАКС ЭКСИМ компани удаалж МАКС ЦЕНТР гуравдугаар байранд эрэмбэлсэн юм. Мөн фестивалийг зорин очсон нийт ажилтнуудаа урамшуулах үндсэн дээр 2 цаг тутамд азын сугалаа явуулж нийт 34 азтан тодруулсан байна. СУПЕР азтанууд МАКС ЛАЙН компанийн алдарт брэнд болон GEOX болон Coccinelle брэндийн 1 сая төгрөгийн эрхийн бичгийн эзэн болсон юм.
Тухайн оройн ШОУ тоглолт шилдэг уран бүтээлчдээр дүүрэн байсан бөгөөд A sound, Lumino, FIRE , Vandebo, FOUX, Gangbay хамтлагууд хүрэлцэн ирсэн бөгөөд Mrs M, Гинжин, Хашаа /Логос/ зэрэг уран бүтээлчид шоуг доргиолоо.
Ийнхүү Илүү сайхан Монголын төлөө уриатай их бүтээн байгуулалтын эзэн болсон МАКС группийн нийт ажилчид СОЁЛООР НЭГДЭЖ нэгэн өдрийн өнгөлөг жаргалтай өнгөрүүллээ.
Leave a Reply