МАКС ЭКСИМ

““Макс Групп”-ийн үндсэн гол бизнесийн нэг “Макс Эксим” ХХК нь 1992 оноос эхлэн бие даасан импорт, борлуулалт, түгээлтийн мэргэшсэн аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад орсон билээ.

Чех, Польш, Франц, Герман, Австрали, Бельги, Итали, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын дэлхийд чанар, нэр хүндээрээ танил болсон 10 гаруй брэндийн 150 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шар айраг, дарс, хувийн ариун цэврийн болон гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хэрэглэгч, харилцагчиддаа түгээн борлуулсаар байна.

Бид чадварлаг, мэргэшсэн хамт олны хүчээр зах, бөөний төв, сүлжээ супермаркет, 21 аймгийн 4380 гэрээт харилцагчид, ХОРЕКА сувгуудаар дамжуулан хэрэглэгчиддээ хамгийн боломжит үнээр, дэлхийн өндөр чанарын импортын бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэж байна.