Хамтдаа бүтээлцсэн он жилүүд

МАКС ЭКСИМ ХХК нь өдгөөгөөс 30 гаруй жилийн тэртээх МАКС ГРУПП-ийн ууган бизнесүүдийн нэг болж үндэсний тэргүүлэгч групп компанийн эхлэлийг тавьсан билээ. Бизнесийн хөгжлийн явцад 2013 оноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааны чиглэлээр МАКС ЭКСИМ ХХК нэрээр өрх тусгаарласан юм. Энэхүү өдрөөс хойш харилцагч нартайгаа хамтдаа бүтээлцсэн 10 жилийн ололт амжилтыг ойн баяраа тохиолдуулан 2023 оны 6 сарын 17-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү тэмдэглэлт өдөр Макс Эксим компанийн гаднын түнш нийлүүлэгчид болох Энэтхэг улсын тэргүүлэгч жигнэмгийн үйлдвэрлэгч Парле Продактс компанийн Олон Улсын бизнес хариуцсан ахлах менежер ноён Сандийп Савант, олон зуун жилийн тэртээх уламжлалт технологи болон амт чанараа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн Чех улсын Будвайзер Будвар компанийн төлөөлөгч Ноён Марсель Котович, Польш улсын 33 жилийн түүхтэй хатуу чихэрийн Астра компанийн ерөнхийлөгч ноён Станислав Сташевский зэрэг эрхмүүд айлчлан ирж тухайн компанийн хүндэт харилцагч нартай хамт урлаг соёлын гавьяатнуудын тоглолтоор дүүрэн мартагдашгүй, хөгжилтэй үдшийг өнгөрүүллээ.

Макс Эксим ХХК нь Чех, Польш, Франц, Герман, Австрали, Итали, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын чанартай, эрүүл, аюулгүй 150 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлон Монгол улсынхаа өнцөг булан бүрт 6000 гаруй харилцагчаараа дамжуулан хүргэж ажилладаг. Тус компани нь 2022-2023 онд хөдөө орон нутгийн харилцагчдын дунд Тэрбумтан хөтөлбөр хэрэгжүүлснээр Ховд, Хэнтий, Эрдэнэт хотын харилцагчид тус тус болзол ханган Тэрбумтан батламжаа гардан авч 20 сая төгрөгөөр шагнууллаа.
Дэлхийн чанарыг түгээж дэвжих соёлыг бүтээнэ гэсэн эрхэм зорилготойгоор өсөн дэвшиж
🔹Эерэг 🔹Креатив 🔹Суралцагч 🔹Итгэлтэй 🔹Манлайлагч байх үнэт зүйлсийг эрхэмлэсэн манай хамт олонтой хамтдаа бүтээлцсэн 10 жилийн ойн баярын мэндийг нийт  МАКСЧУУДДАА өргөн дэвшүүлье.
ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ

Leave a Reply

Your email address will not be published.