“Макс Кап-2022” сагсан бөмбөг, волейболын тэмцээн ажилттай зохион байгуулагдлаа

Макс Группийн 30 жилийн ойн нэрэмжит “Макс Кап – 2022” спортын арга хэмжээг группийн ажилтнуудын дунд зохион байгуулагдлаа. Тус тэмцээн 10 гаруй жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2022 оны 3-р сарын 19, 20-ны өдрүүдэд “Алдар” спорт хорооны зааланд сагсан бөмбөг, волейболын гэсэн 2 төрлөөр аваргаа шалгаруулж амжилттай явагдаж өнгөрлөө.

Спортын наадамд 20 компанийн нийт 600 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон ба группийн хувьд хамгийн олон оролцогчтой, түүхэн том тэмцээн болсноороо онцлог юм. Тэмцээн өрсөлдөөнтэй, шударга, харилцан хүндэтгэл, бахархал дүүрэн уур амьсгалтайгаар 2 өдөр үргэлжилсэн юм.

Шагналт байранд:

ЭМЭГТЭЙ “ВОЛЕЙБОЛ” ТӨРӨЛД

1-р байр “Макс Хүнс” ХХК, 2-р байр “Мастер Фүүдс” ХХК, 3-р байр “Арж Капитал”-“Макс Рөүд” ХХК холимог баг

ЭРЭГТЭЙ “ВОЛЕЙБОЛ” ТӨРӨЛД

1-р байр Алтан медаль “Сүү” ХК, 2-р байр Мөнгөн медаль “Арж Капитал”-“Макс Рөүд” ХХК холимог баг, 3-р байр Хүрэл медаль “Макс Өргөө” ХХК

ЭМЭГТЭЙ “САГС” ТӨРӨЛД

1-р байр Алтан медаль“Макс Эксим” ХХК, 2-р байр Мөнгөн медаль “Хан Алтай Ресурс” ХХК, 3-р байр Хүрэл медаль  “Сүү” ХК

ЭРЭГТЭЙ “САГС” ТӨРӨЛД

1-р байр “Макс Өргөө” ХХК, 2-р байр “Макс Центр” ХХК, 3-р байр “Макс Шил” ХХК

ВОЛЕЙБОЛ ЭМЭГТЭЙ ТЭГШ ТОГЛОГЧ: “Макс Хүнс” ХХК-ийн ажилтан Ж.Шүрэндавга

ВОЛЕЙБОЛ ЭРЭГТЭЙ ТЭГШ ТОГЛОГЧ: “Макс Өргөө” ХХК-ийн ажилтан Э.Билгүүн

САГС ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧ: “Макс Эксим” ХХК-ийн ажилтан Л.Бямбабаяр

САГС ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧ: “Макс Эксим” ХХК-ийн ажилтан Н.Чинхүслэн

ВОЛЕЙБОЛ ШИЛДЭГ ДОВТЛОГЧ: “Сүү” ХК-ийн ажилтан М.Билэгтхүү

ВОЛЕЙБОЛ ШИЛДЭГ ХОЛБОГЧ: “Сүү” ХК-ийн ажилтан Э.Бямбацэлмэг

САГС ШИЛДЭГ ХҮЧНИЙ ДОВЛОГЧ: “Топ Бүлэг” ХХК-ийн ажилтан Э.Батжаргал

САГС ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ: “Макс Өргөө” ХХК-ийн ажилтан Б.Эрдэнэбаяр

САГС ШИЛДЭГ ТӨВИЙН ТОГЛОГЧ: “Сүү” ХК-ийн ажилтан Ц.Гансүх

САГС ШИЛДЭГ ХОЛБОГЧ: “Макс Центр” ХХК-ийн ажилтан Б.Шинэбаяр

САГС ШИЛДЭГ ДОВТЛОГЧ: “Макс Шил” ХХК-ийн ажилтан Т.Оюунбат нар шалгарлаа.

“Макс кап-2022” наадамдаа идэвх чармайлт гарган оролцсон нийт тамирчдадаа, мөн тэргүүлсэн багууддаа баяр хүргэхийн зэрэгцээ ажлын өндөр амжилт хүсэж, хүсэл мөрөөдөл нь үргэлж биелж, аз хийморьтой, гал цогтой байхын сайхан ерөөл дэвшүүлье!

Leave a Reply

Your email address will not be published.