Худалдаа, аялал жуулчлалын кластер компаниудын “Management Insight 6” өдөрлөг боллоо.

Макс Группийн Худалдаа, аялал жуулчлалын кластер компаниудын “Management Insight 6” өдөрлөг Холидэй Инн зочид буудлын Ballroom танхимд зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт кластерын компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “М-Март” сүлжээ дэлгүүр, Хоол үйлдвэрлэлийн “Мастер Фүүдс” ХХК, импорт жижиглэн худалдааны “Макс Эксим” ХХК, Дэлхийн алдарт Бургер кинг сүлжээ рестораны “Макс Центр” ХХК, болон аялал жуулчлалын бизнес Рамада зочид буудлын “Макс Ложинг” ХХК, “Холидэй Инн” зочид буудлын “Макс Хотелс” ХХК-иудын менежментийн багийн гишүүд оролцлоо.
Урилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд болон газрын захирлууд хүрэлцэн ирж Макс Группийн Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс, баримтлах зарчимын талаар хамтдаа санал солилцлоо. Мөн уг арга хэмжээ нь Sharing Insight, Knowledge sharing, Panel Discussion Active Management гэсэн үндсэн 3-н хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж, чөлөөт байдлаар орчныг кластерын компаниуд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан булангууд тохижуулан оролцлоо.
Leave a Reply