Макс Групп нь “Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк”-тай тогтвортой уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана.

“Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” нь Макс Группийн Монгол улсын баруун бүсэд хэрэгжүүлж буй хүдэр боловсруулах үйлдвэрт тусгай тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 10 сая ам.доллар (9.2 сая евротой тэнцэхүйц)-ын зээлийг олгохоор боллоо.

Энэхүү зээлийн санхүүжилт нь байгаль орчинд  хамгийн бага нөлөөлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүдэр боловсруулалтын эрчим хүч зарцуулалтыг 30-аас дээш хувиар бууруулан, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж үр ашигтай үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн уг төсөлд Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас санхүүжиж буй ЕСБХБ-ны ФИНТЕКК Хөтөлбөр (Уур Амьсгалын өөрчлөлтөд зориулсан Санхүү болон Технологи Дамжуулах Төв)-өөс 454 мянган ам.доллар (423 мянган евротой тэнцэхүйц)-ын буцалтгүй тусламж үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published.