“400 ШИНЭ АЖЛЫН БАЙР”-ны нээлттэй өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Макс Группээс хэрэгжүүлж буй ЧАДАМЖИТ МОНГОЛ нийгмийн хариуцлагын бодлогын дагуу Монгол орны баруун бүсийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилготой “400 ШИНЭ АЖЛЫН БАЙР”-ны нээлттэй өдөрлөг 2023.03.21-28 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудад Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газартай хамтран зохион байгуулсан бөгөөд Макс Группээс тухайн аймгуудад хэрэгжүүлж буй уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн томоохон төслүүддээ 400 гаруй шинэ ажлын байрыг зарлаж тухайн ажлын байранд орон нутгийн иргэдээс ажиллах хүчээ бүрдүүлэхээр зорин ажилласан юм.

Өдөрлөгийн хүрээнд 5 аймгийн нийт 2000 гаруй залуус Макс Группийн хүний нөөцийн бодлого болон бусад компаниудын үйл ажиллагаатай танилцан, сонирхсон ажлын байрандаа хүсэлтээ өгч, ажлын ярилцлагад орсон бөгөөд эхнээсээ сонгосон ажлын байрандаа ороод байна.

Мөн энэ үеэр зарим аймгуудын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Их сургууль, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, Их сургууль, Коллеж, МСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, цаашдаа ажлын байрны тоог нэмэгдүүлэх, бүс нутагтаа ажиллах боломжийг нээх талаар хамтын ажиллагааны санал солилцож, ойрын болон урт хугацааны ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

Leave a Reply

Your email address will not be published.