МАКС ГРУПП ОРОН НУТАГТ 250 ШИНЭ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЛАА.

Макс Групп нь төвийн болон баруун бүсэд хэрэгжүүлж буй зам барилга, уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдээ нийт 250 гаруй шинэ ажлын байр зарлаж, орон нутаг дахь залуусыг тогтвортой ажлын байраар хангахаар зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд Бая-Өлгий аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газартай хамтран “250 ШИНЭ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ”-ийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 300 гаруй залуус оролцож, Макс Группийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцан, нээлттэй ажлын байрны мэдээлэл авч, ажлын байранд амжилттай бүртгүүлээ.

Өдөрлөгийн үеэр Макс Группийн зүгээс хөдөө орон нутаг дахь бүтээн байгуулалтын төсөлд ажиллах хүний нөөц бүрдүүлэлд болон орон нутгийн залуусыг тогтвор суурьшилтай ажлын байраар хангахад аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар болон Баян-Өлгий дахь МСҮТ-тэй урт хугацаанд хамтран ажиллах талаар санал солилцож, хамтарсан уулзалт хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published.