“Макс групп” компанийн худалдан авалт хангамжийн алба нь группийн нийт худалдан авалтын хяналт, үйл ажиллагааны тасралтгүй хэвийн байдлыг бараа материал ажил үйлчилгээгээр хангах, гадаад дотоод тээврийг хууль дүрмийн дагуу, тогтсон хугацаанд тээвэрлэн нийлүүлэх үндсэн үүрэгтэй юм. Бид чанартай бараа материал болон тээвэр ложистикийн өрсөлдөхүйц үнийг тасралтгүй санал болгох найдвартай ханган нийлүүлэгчдийг Худалдан авах&Тээвэр ложистик журмын систем ашиглан шалгаруулж авахдаа үндэсний үйлдвэрлэгчид, тээвэр зуучдыг дэмжиж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг эрхэм болгон ажилладаг. Бид шударга өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид болон тээвэр зуучдын мэдээллийг дараах хаягуудаар хүлээн авч бүртгэнэ:
Бид ямагт эх дэлхийдээ ойр байж, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, эко буюу ногоон хэрэглээг дэмжин, байгальд ээлтэй нийгмийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцохыг зорин ажилладаг тул харилцагч байгууллага бүр бүс нутагтаа хор нөлөө ихтэй бараа бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, дахин ашиглах, боловсруулах замаар байгаль орчны болон баялгийн менежментээ тасралтгүй сайжруулдаг байхыг хүсэж байна.