ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Макс Групп 1992 оноос хоол үйлдвэрлэлийн салбарт хөл тавьж, Герман, Чех орны технологийг Монголд нэвтрүүлснээр БЕРЛИН БУРГЕР нэртэй түргэн хоолны сүлжээгээ нээсэн түүхтэй. Өнөөдөр БЕРЛИН ЗООГ нь Монголын уламжлалт үндэсний хоол, олон улсын жишигт нийцсэн түргэн хоолыг хослуулж үйл ажиллагаа явуулж байна. Мөн бусад хоолны сүлжээ, ресторануудын хэрэглээнд зориулж мах, махан бүтээгдэхүүн боловсруулах цехийн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ М-Mart сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна.

1992 онд Макс Групп жижиглэн худалдааны салбараар үйл ажиллагаагаа тэлж, Герман улсаас хүнсний бараа импортолж хүнсний бөөний худалдааны дэлгүүр нээж хүнсний бизнест эхлэлээ тавьж байв. Салбартаа ийнхүү 20 жилийн туршлага хуримтлуулж орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон шинэ концепц, шинэ брендээр хэрэглэгчиддээ хүрч байна.

ТАНАЙ ХӨРШ уриатайгаар Олон Улсын стандарт, үйлчилгээний цоо шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлсэн “M-Март” Үндэсний хэмжээний конвениенс сүлжээ дэлгүүр болон хөгжихөөр ажиллаж байна. Тиймээс ч цаг хугацааг нь хэмнэх найрсаг, хурдан шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор, орчин үеийн цахим үйл ажиллагааг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ цаг хугацаагаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхэд тусалж байна.

“Макс Групп”-ийн үндсэн гол бизнесийн нэг “Макс Эксим” ХХК нь 1992 оноос эхлэн бие даасан импорт, борлуулалт, түгээлтийн мэргэшсэн аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад орсон билээ.

Чех, Польш, Франц, Герман, Австрали, Бельги, Итали, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын дэлхийд чанар, нэр хүндээрээ танил болсон 150 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шар айраг, дарс, хувийн ариун цэврийн болон гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хэрэглэгч, харилцагчиддаа түгээн борлуулсаар байна.

Бид чадварлаг, мэргэшсэн хамт олны хүчээр зах, бөөний төв, сүлжээ супермаркет, 21 аймгийн гэрээт харилцагчид, ХОРЕКА сувгуудаар дамжуулан хэрэглэгчиддээ хамгийн боломжит үнээр, дэлхийн өндөр чанарын импортын бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэж байна.
4380 харилцагч, 10 брэнд, 4380 борлуулалтын цэг

“Макс Групп” нь нийтийн хоол үйлдвэрлэлийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэн дэлхийн сүлжээ ресторан “Бургер Кинг”-г Монгол Улсад нэвтрүүлэх онцгой эрхийг авснаар, “Макс Центр” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдсан. Бургер Кингийн хамт олон өнгөрсөн хугацаанд стандартын өндөр түвшинд бэлтгэсэн эрүүл, шинэхэн орц бүхий ил гал дээр шарсан үхэр, тахианы махан бургерээр хэрэглэгчиддээ үйлчилдэг.
National Bureau-н гаргасан судалгаагаар 2017-2022 онд Монгол улсын түргэн хоолны рестораны зах зээл жилд 13.5 хувиар тогтмол өсөх дүр зураг гарчээ. Бургер кингийн хувьд, одоогоор зах зээлийн 14 хувийг эзэлж байгаа. Тасралтгүй хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа хотжилт, хүн амын төвлөрөл, эдийн засгийн өсөлт зэрэг эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр бид үндэсний хэмжээнд түргэн хоолны үйл ажиллагаа эрхлэгч хамгийн том тоглогч болох зорилго тавин ажиллаж байна.
12 олон улсын сүлжээ түргэн хоолны ресторан