МАКС ХОТЕЛС ХХК

“Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал нь дэлхий даяар 100 оронд 5500 гаруй сүлжээ зочид буудалтай IHG буюу “Intercontinental Hotels Group”-ийн албан ёсны франчайз салбар юм. 2016 онд Макс Групп онцгой эрхийг авснаар, бизнес болон аялал жуулчлалаар Улаанбаатар хотыг хэн бүхэнд тав тух, таатай орчин, эелдэг үйлчилгээг санал болгосоор байна. 5 одтой Холидэй Инн Улаанбаатар зочид буудал нь нийт 169 өрөөтэй. 13 бүтэн люкс, 12 дээд зэрэглэлийн өрөөтэй.

Мөн 130 хүний суудалтай гэр бүлийн ресторан Inn Joy, 852 м2 нийт таван хурал болон хүлээн авалтын заал, 80 хүний багтаамжтай “Титэм” караоке , лоунжийн үйлчилгээг амжилттай эрхэлж байна. Зочид буудлын 20-р давхарт байрлах Титэм лоунж нь шинийг эрэлхийлэгч их хотын залууст зориулсан өвөрмөц модон орчинтой тансаг зэрэглэлийн лоунжуудын нэг юм.