Хариу нэхээгүй тус

Ардын хувьсгалын 94-н жилийн ой, үндэсний их баяр наадам, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан бат оршил өргөх даншиг наадамд өнгөтэй одтой байж олон айраг, түрүү хүртлээ. Хурдан хүлэгийнхээ буян хишигээс хувь хүртээж Өвөрхангай аймгийн эцэг эх асран хамгаалагчгүй 20 өнчин хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн мөнгөн хадгаламж нээж өглөө.

Бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй Макс группийн хамт олон 2011 оноос эхлэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээх ажлыг жил бүр уламжлал болгон явуулж, одоогоор нийт 117 өнчин хүүхдэд хадгаламж нээж өгөөд байна. Эцэг эх асран хамгаалагчгүй хүүхдүүдийг насанд хүртэл нь төр халамжиндаа байлгадаг бол, насанд хүрэх үед дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэхчлэн бие даан амьдрах болдог. Макс группээс хадгаламж нээлгэсэн хүүхдүүд эхнээсээ, насанд хүрч амьжиргааны зардал сургалтын төлбөртөө хадгаламжаа зарцуулж эхлээд байна.