Макс Группээс Гавьяат төрлөө

Монгол улсын авто замын салбарт үнэтэй хувь нэмэр оруулан 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж буй Макс Рөүд ХХК-ийн Гүйцэтгэх захирал ЧИМЭДДОРЖИЙН БАТБАЯР танд “Монгол улсын Гавьяат Барилгачин” цолоор шагнагдсан явдалд халуун баяр хүргэе.

Чимэддорж овогтой Батбаяр нь Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургуулийг, 1993 онд Гүрж Улсын Техникийн их сургуулийг гүүр, тоннелийн инженер мэргэжлээр тус тус дүүргэсэн. Техникийн ухааны магистр зэрэгтэй.
1993-1994 онд Баруун Чиглэлийн Зам Барилгын Трестийн Материал бэлтгэлийн үйлдвэрийн даргаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
2014 оноос “Макс Групп”-ийн охин компани болох “Макс Рөүд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан ба 2019 онд тус компани нь “Авто замын салбарын түүхэнд хамгийн урт авто зам барьсан шилдэг компани”-аар шалгарсан түүхэн амжилтыг үзүүлсэн.
“Монгол улсын Гавьяат Барилгачин” Ч.Батбаяр нь авто замын салбарт ажиллах 30 гаруй жилийн хугацаандаа Монгол улсын хэмжээнд нийт баригдсан улсын чанартай 8,000 км гаруй хатуу хучилттай авто замын 800 км гаруй хатуу хучилттай авто зам, 700 м гаруй төмөр бетон болон модон гүүр, 1000 гаруй ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулсан байна.
“Макс Групп”-ийн “Макс Рөүд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй энэ хугацаанд түүний хийсэн онцлох томоохон бүтээн байгуулалтаас дурдвал.
– 2016 онд Өндөрхаан–Чойбалсан чиглэлийн 25 км хатуу хучилттай авто зам,
– Тосон-Уул–Баянхошуу чиглэлийн 104,6 км авто зам,
– Эрдэнэс-Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн зам хүртэлх 8,2 км хүнд даацын технологийн хатуу хучилттай авто зам,
– Улаанбаатар-Хөшигийн хөндийн 3,2 км хатуу хучилттай авто зам,
– Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам,
– Улаанбаатар – Дархан чиглэлийн 1,2-р ээлжийн 87,2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллаж байна.
Улс орны хөгжлийн тулгуур болсон Авто замын салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, өөрийн арвин туршлага, мэдлэг чадвараа харамгүй зориулсныг Төр засаг өндрөөр үнэлж “Монгол улсын Гавьяат Барилгачин” цолоор шагнагдсан явдалд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.